ОХУ-Д СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ ОЮУТНЫ АНХААРАЛД

ОХУ-д коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол, Оросын Засгийн газрын холбогдох байгууллагууд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, сургууль, дотуур байрны захиргаанаас өгч буй зөвлөмж, түүнчлэн тухайн хот, сургууль, дотуур байранд тогтоосон дэглэм, журмыг чанд сахиж эрүүл мэндээ хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг Та бүхэнд анхааруулж байна. ОХУ-ын Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, эмч мэргэжилтнүүдийн төсөөлж байгаагаар тус улс…

ОХУ-Д БАЙГАА ИРГЭД, ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Өөрийгөө тусгаарлах буюу Москва хотод тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг Москва хотын Засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтэлсэн байна. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд Москва хот, Москва мужид хувийн болон албаны эсвэл нийтийн тээврээр зорчихын тулд цахим зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай гэж дурдсан…

“ФОРМУЛА ВЛАСТИ” НЭВТРҮҮЛГЭ

Аугаа их ялалтын 75 жилийн ойг угтаж 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын олон нийтийн Россия сувгаас /ВГТРК/ бэлтгэн хүргэдэг “Формула власти” ээлжит нэвтрүүлгээр   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнө нь 2018 онд 8 дугаар сард гарсан нэвтрүүлгийг шинэчлэн үзэгчдэд хүргэсэн байна. Дээрх нэвтрүүлгийг  доорх холбоосоор орж үзнэ үү. https://www.vesti.ru/videos/show/vid/833528/cid/1881/#

НИЙТ ОЮУТАН, СУРАГЧДЫН АНХААРАЛД

ОХУ-ын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа “Хөл хорих” арга хэмжээг цаашид сунгах магадлал өндөр байгаатай холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна. 1. Тухай сургуулиас нь оюутан, сурагчдаа буцаах шийдвэр гаргасан, сургуулиа төгсөөд буцах болсон иргэдийн хувьд хамт олноороо тохиролцож, зохион байгуулалтад орж овог нэр, гадаад паспортын дугаар, хэдний өдөр хил нэвтрэх тухайгаа хил гарахаас 3-4 өдрийн өмнө Улаан-Үд дэх Ерөнхий…

ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД

Москва хот болон Москва мужийн нийт оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлах гэрийн дэглэмд шилжиж байна. Энэхүү дэглэмийн хүрээнд Москва хотын оршин суугчдад зөвхөн дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ. Үүнд, эмнэлгийн яаралтай тусламж авах болон амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул тулгарсан бусад нөхцөлд, ажлын байрандаа байх үүрэг хүлээсэн…

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН 2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР КРЕМЛЬД “ГАЗПРОМ” НХН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА А.Б.МИЛЛЕР-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллер 2019 оны тайлан, мөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дорнод Сибирь болон БНХАУ-ыг байгалийн хийгээр хангах боломжийн талаар мэдээлэл өгсөн байна. “Газпром” ХНХ нь 2019 онд 500,1 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, үүнээс 199,3 тэрбум шоо метр байгалийн хийг экспортолсон байна. Түүнчлэн Европын байгалийн хийн нийт зах…

ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН ХУДАЛДААНЫ САЙД А.А.СЛЕПНЕВТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Евразийн эдийн засгийн комиссын төв байранд зочилж, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепнев-той уулзав. Уулзалтад Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны газрын удирдлага болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд байлцав. Уулзалтын үеэр Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн,…

ГАДААДЫН ОЮУТНУУДЫГ ДОТУУР БАЙРНААС НЬ ГАРГАХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛИЙГ ИХ СУРГУУЛИУДАД ӨГСӨН БАЙНА

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусын халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ. Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно.

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол гаргаж ОХУ-д ажиллаж,  суралцаж, амьдарч байгаа иргэдэд цаг алдалгүй мэдээлэх шаардлагатай дараах  зохицуулалтыг хийсэн байна. Үүнд, ·       Оросын Холбооны Улсаас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын сарын 23-ны өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр…

МЭДЭЭЛЭЛ

ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотоор дамжин өнгөрч байгаа манай иргэдэд Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор нэвтрэх асуудлаарх мэдээ, мэдээллийг Улаан-Үд дэх ЕКГ-ын дараах утас, цахим хаягаар холбогдон авч болно. Үүнд: Холбоо барих утас: Консул Д.Ганболд +7-951-622-4225, Консул Г.Амарсанаа +7-902-533-7213, ЕКГ-ын жижүүрийн утас +7-301-222-0499. Мөн шаардлагатай мэдээллийг Ерөнхий консулын газрын цахим хуудаснаас авах боломжтой (Facebook хаяг: Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар). Сэлэнгэ аймгийн…