ГАДААДЫН ОЮУТНУУДЫГ ДОТУУР БАЙРНААС НЬ ГАРГАХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛИЙГ ИХ СУРГУУЛИУДАД ӨГСӨН БАЙНА

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусын халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ. Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно.

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол гаргаж ОХУ-д ажиллаж,  суралцаж, амьдарч байгаа иргэдэд цаг алдалгүй мэдээлэх шаардлагатай дараах  зохицуулалтыг хийсэн байна. Үүнд, ·       Оросын Холбооны Улсаас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын сарын 23-ны өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр…

МЭДЭЭЛЭЛ

ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотоор дамжин өнгөрч байгаа манай иргэдэд Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор нэвтрэх асуудлаарх мэдээ, мэдээллийг Улаан-Үд дэх ЕКГ-ын дараах утас, цахим хаягаар холбогдон авч болно. Үүнд: Холбоо барих утас: Консул Д.Ганболд +7-951-622-4225, Консул Г.Амарсанаа +7-902-533-7213, ЕКГ-ын жижүүрийн утас +7-301-222-0499. Мөн шаардлагатай мэдээллийг Ерөнхий консулын газрын цахим хуудаснаас авах боломжтой (Facebook хаяг: Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар). Сэлэнгэ аймгийн…

ОХУ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ТҮР ХУГАЦААНД ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ

ОХУ-ын Засгийн газраас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цаг хүртэл хугацаагаар ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү хилийн хязгаарлалт нь дараах иргэдэд хамаарахгүй: -ОХУ-д суугаа гадаад улсын Дипломат болон консулын төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын…

ОЮУТНУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргаж их, дээд сургуулиудыг зайн сургалтад шилжихийг зөвлөсөн билээ. Энэхүү зөвлөмжийн дагуу их, дээд сургуулиуд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөр өөрсдийн нөхцөл боломжийг харгалзан зайн сургалтад шилжиж байна. Их, дээд сургуулиуд зайн сургалтад дараах байдлаар, 1. тодорхой хугацаанд оюутнуудыг хичээлээс чөлөөлж,…

ИРГЭДИЙН АНХААРАЛД ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

Тус ЭСЯ нь ОХУ-д зорчих визийн хугацаа болон тус улсад визгүй зорчих 30 хоногийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн визийн бөгөөд зорчих хугацааг сунгахаас бусад бүх консулын үйлчилгээг зөвхөн цахимаар болон шуудангаар үзүүлэх болсныг мэдэгдэж байна. Утас: +74992411548 Имэйл: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com

ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртсэн ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга асан А.В.Гордеевт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Элчин сайдын яамны төв байранд шагналыг нь гардуулав. Шагнал гардуулах ёслолын дараа…

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ коронавирусын COVID-19 тархалтын асуудлаар Улсын онцгой комисс 3 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд: Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагаас 3 дугаар сарын сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс…

“ВЕЛИКАЯ МОНГОЛЬСКАЯ ПИСМЕННОСТЬ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Москва хотын “Үндэстнүүдийн өргөө” УҮГ-ын байранд 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Дорно дахины шинэ жилийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа монгол, буриадын уран бүтээлчид, Москва, Санкт-Петербург хотод суралцаж байгаа оюутан, залуучуудын бүтээлээс бүрдсэн “Великая Монгольская писменность” нэртэй хуучин монгол бичгийн уран бичлэг /каллиграф/-ийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол…

ЗӨВЛӨМЖ

ОХУ, Москва хот дахь Короновируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан дараахь зүйлийг зөвлөж байна. Үүнд, 1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улс, ОХУ-ын Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдэд хандан Короновируст халдвар (COVID-19)-ын халдвараас сэргийлэх талаар гаргаж байгаа зөвлөмжийг ягштал дагах, 2. ОХУ болон Москва хотод ирж, буцаж байгаа, түүнчлэн дамжин…