“ТОРГОНЫ ЗАМ – 2017” ОЛОН УЛСЫН 7 ДАХЬ УДААГИЙН АВТО РАЛЛИ УРАЛДААН ГАРААГАА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын авто, мото холбооны тэргүүн А.Амгалан нар “Торгоны зам – 2017” Олон улсын авто ралли уралдааны гарааны ёслолын арга хэмжээнд уригдан оролцов. Ёслолын арга хэмжээг нээж ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч О.Голодец ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг дэвшүүлж хэлсэн үгэндээ “Торгоны…

МОСКВАГИЙН 39 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ оны 6 дугаар сарын 22-29-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо амжилттай болж, их наадмын хаалтын ажиллагаа 29-ний өдрийн 19.00 цагт Москва хотын “Россия” кинотеатрт ёслол төгөлдөр боллоо. Их наадмын хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, монголын уран сайхны “Явуулын хүн” киноны гүйцэтгэх продюсер…

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУД ТАНАА

Эрхэм хүндэт Монголчуудаа, Эрхэм олон Монгол ах дүүсээ, ОХУ-д Монгол төрөө төлөөлөн суугаа Элчин сайдын яам ОХУ-д ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа Та бүхэндээ Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Монгол түмний их баяр наадам үеийн үед уламжлагдан, зуун зуунаар өртөөлөхдөө өвөг дээдсийн маань бүтээсэн…

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ, ТҮҮХ СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ХИЙЖ, НОМ БИЧНЭ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Сел и поехал” олон улсын аялагчдын хөдөлгөөний тэргүүн Павел Кобяк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус хөдөлгөөний гишүүд Оросын газар зүйн нийгэмлэгийн Ивээн тэтгэгчдийн зөвлөлийн дарга В.В.Путины тавьсан “Хүүхэд залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, идэвхтэй аялал амралтын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх” зорилгын дагуу 2017 оны 7 дугаар сарын…

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос хилийн чанадад хоёр дахь саналт хураалтын ажиллагааг 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны…

“ТОРГОНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИ УРАЛДААНЫГ 2018 ОНООС МОНГОЛ УЛСАД ЯВУУЛАХААР БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Торгоны зам” олон улсын авто раллигийн Зохион байгуулах хорооны гишүүн Владимир Самойловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр В.Самойлов Элчин сайдад “Торгоны зам – 2017” олон улсын авто раллигийн гараагаа эхлэх ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор оролцох урилгыг гардуулав. Ёслолын арга хэмжээг “Торгоны зам” олон улсын авто раллигийн Зохион байгуулах…

ОХУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ УЛААН ДИПЛОМТОЙ ТӨГСӨГЧДӨД ЭЛЧИН САЙД “ХҮНДЭТГЭЛ” ГАРДУУЛАВ

2016-2017 оны хичээлийн жилд ОХУ-ын иргэний ба батлан хамгаалах, хууль зүй, дотоодыг хамгаалах, хил хамгаалах, иргэний хамгаалалтын чиглэлээрх их, дээд сургууль, академийг алтан медаль ба улаан дипломтой төгссөн  41 төгсөгчийн төлөөлөлийг энэ сарын 30-нд ноднин жилээс  тогтсон уламжлал ёсоор Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч “Хүндэтгэл” гардуулав. Ёслолыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа төгсөгчдэд…

МОСКВАГИЙН 39 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ оны 6 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэлж, их наадмын нээлтийн улаан хивсний ёслол мөн өдрийн 19.00 цагт Москва хотын “Россия” кинотеатрт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолыг ОХУ-ын “Госдум”-ын 1 дүгээр орлогч дарга Александр Жуков нээж, Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг дэвшүүлсэн бөгөөд их наадмын Ерөнхийлөгч Н.Михалков, наадмын Ерөнхий шүүгч,…

ОХУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНААС ТУСЛАМЖ ОЛГОХ ШИЙДВЭРЭЭ ГАРДУУЛАВ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ О.В.ГАРШИНАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагаас ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал О.В.Гаршинатай Хөдөө аж ахуйн яамны уулзалтын өрөөнд өөрийн хүсэлтээр албан уулзалт хийв. Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ц.Баттөр, оросын талаас ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газрын орлогч захирал В.Н.Боровой, “Россельхознадзор”-ын газрын…