Лалын БН Иран Улс

МОНГОЛ, ИРАНЫ ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Улс төрийн харилцаа
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1971 оны 5 дугaaр сaрын 20-ны өдөр
Харилцан айлчлалууд:
/Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Гадаад хэргийн сайдын түвшинд/
Монголын талаас:
– 1973 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал айлчилсан.
– Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Тегеран хотноо болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний /ЭҮНХ/ дээд хэмжээний XVI уулзалтын ерөнхий санал шүүмжлэлд оролцож, 2012 оны 9 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Иран Улсад албан ёсны айлчлал хийсэн.
– 2015 оны 12 сарын 23-24-нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн албан ёсны айлчлал хийсэн.
– 2006 оны 11 дүгээр сарын 10–14–нд УИХ-ын дэд дарга    тэргүүтэй төлөөлөгчид Тегеранд болсон Энх тайвны төлөө Азийн парламентчдын Нийгэмлэгийн 7 дугаар Ерөнхий чуулган, Ираны Парламент байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.
Ираны талаас:
– 1976 онд Ираны Ерөнхий сайд Амир Аббас
Ховейда Монгол Улсад айлчилсан.
– Ираны Гадаад хэргийн дэд сайд С.А.Арагчи 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
Гэрээ хэлэлцээрүүд: – БНМАУ-ын Засгийн газар, Иран Улсын  Засгийн газар хооронд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах тухай Гэрээ 1973 онд
– БНМАУ-ын Засгийн  газар, Иран Улсын Хааны Засгийн газар хоорондын соёлын Хэлэлцээр 1973 онд
– Монгол Улсын Гадаад харилцааны яам, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг 2012 онд
– Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хархорин сум, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Занжан муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг 2012 онд
– “Шинжлэх ухаан болон судалгааны салбарт хамтран ажиллах” тухай  Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын судалгаа, боловсролын төвийн хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг 2015 онд.
Худалдаа, эдийн засгийн харилцаа
Худалдааны нийт эргэлт:

2015 оны байдлаар:

357.5 мянган ам. доллар/усан үзэм, гурил, будаа, гурилан бүтээгдэхүүн, этилений полимер, полиэтилен, газрын тосны кокс, битум./

Хүмүүнлэгийн харилцаа
Иргэд харилцан зорчих нөхцөл: Визтэй
Оюутан солилцоо: Ираны Засгийн газрын шугамаар Монголын 4 оюутныг Иранд 2016 оны хичээлийн жилээс суралцуулах болсон.
Монголд өгч байгаа болон өгсөн зээл, тусламжийн хэмжээ Байхгүй

Иранд өгч байгаа болон өгсөн зээл, тусламжийн хэмжээ

2003 оны 12 дугаар сард Иранд газар хөдөлсний улмаас олон мянган хүний амь эрсдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж болгон 1000 ширхэг ноосон хөнжлийг Иранд өгсөн.
2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.