Паспорт

Энгийн гадаад паспорт авахад бүрдүүлэх материал

Шинээр гадаад паспорт авах иргэдийн бүрдүүлсэн материалыг тус ЭСЯ-ны Консулын хэлтэс Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т хүргүүлдэг бөгөөд тухайн иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг УБЕГ шийдвэрлэдэг. Паспорт олгосон тохиолдолд уг паспорт нь 1-2 сар орчим хугацааны дараа дипломат шуудангаар тус ЭСЯ-ны Консулын хэлтэст ирдэг. Консулын хэлтэс уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж захиалсан иргэнд өгдөг. Шинээр энгийн гадаад паспорт авахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Паспорт хүсэгчийн мэдүүлэг бичих
  • Иргэний үнэмлэх, эзэмшиж байсан гадаад паспортын хуулбар
  • Гадаад паспортаа алдсан бол уг асуудлаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авсан байх
  • Гадаад паспортны зориулалт бүхий цээж зураг 4 хувь/ 3.5 х 4.5/
  • Паспортны үнэ бэлнээр /баримт бичгийн хамт УБЕГ-т хүргүүлнэ/
  • Үйлчилгээний хураамж  Консулын хэлтсийн кассанд төлсөн баримтыг тус тус бүрдүүлсэн байх.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.