Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэрлэлтийн бүртгэл хийлгэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
13 дугаар зүйл. Гэрлэлтийн бүртгэл
13.2. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана:
13.2.1. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт;
13.2.2. Эрүүл мэндийн тодорхойлолт (сэтгэц, сүрьеэ, ДОХ-ийн шинжилгээ);
13.2.3. Гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа;
13.2.4. Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд шүүхийн шийдвэрийн хуулбар.
Гэрлэлтийн бүртгэлийг нэг өдөрт багтаан хийх ба гэрлэлтийн үнэмлэх хийх төлбөр 300 рубль төлнө.