БН Беларусь улс

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Улс төрийн харилцаа
Дипломат харилцаа тогтоосон огноо: Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны 1  дүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон.
Харилцааны түвшин: Уламжлалт найрсаг харилцаатай
Харилцан хийсэн айлчлалууд: Монголын талаас:
– Гадаад харилцааны Сайд Л.Эрдэнэчулуун (2001.05.28)
– Гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг (2013.05.29)
– Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга (2013.04.10)
– Зам, тээврийн сайд А.Гансүх (2014.03.02)
– Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр (2014.05.06)

Беларусийн талаас:
– Беларусийн Сайд нарын Зөвлөлийн дарга В.Ф.Кебич (1992.01.24)
– Гадаад хэргийн Сайд В.Л.Сенько (1996.04)
– Гадаад хэргийн Дэд Сайд С.Ф.Алейник (2012.09)
– Аж Үйлдвэрийн Дэд Сайд А.С.Огородников (2013.06.03)
– Беларусийн Ерөнхий сайд М.В.Мясникович /2013.09.03-05/
– Аж Үйлдвэрийн Дэд Сайд А.С.Огородников (2015.05.04-07)
– Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко (2016.3.16-19)

Гэрээ хэлэлцээрүүд: – Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн Газар хоорондын Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны Хэлэлцээр /1992/-Гадаад харилцааны яамдын хамтын ажиллагааны тухай Протокол (1996)
– Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Хэлэлцээр /2001/
– Давхар татвар ноогдуулахаас зайлсхийх тухай  Засгийн газар хоорондын  Хэлэлцээр /2001/
– Визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2013/
– Гаалийн салбарт хамтран ажиллах тухай болон харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2013/
– Цэрэг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2013/
– Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2013/
– Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2013/
– Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол /2013/
– Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө, аж ахуй, хүнсний яам хоорондын мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг /2013/
– Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хамтран ажиллах Санамж бичиг /2013/
– Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам,  Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр /2013/
– Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөнгөн үйлдвэрийн Беллегпром концерн, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр /2013/
Худалдаа, эдийн засгийн харилцаа
Хөрөнгө оруулалт: 1 сая ам. доллар /2014 онд/
Беларусийн 11 компани бүртгэгджээ.
Худалдааны эргэлт: Экспорт: 698 300 ам.доллар /2013 он/, 4,0 мянган ам.доллар /2014 он/, 73,5 мянган ам.доллар /2015 он/
Импорт: 155 сая ам.доллар /2013 онд/, 21,1 сая ам.доллар /2014 он/, 18,0 сая ам.доллар /2015 он/
Өр, зээл байхгүй.
Хүмүүнлэгийн харилцаа
Иргэд харилцан зорчих нөхцөл: БНМАУ, ЗХУ хооронд 1979 онд байгуулсан иргэд харилцан визгүй зорчих Хэлэлцээрийг баримталж буйгаа Беларусийн тал ноотоор илэрхийлсэн. Манай тал Беларусийн иргэдийг 90 хоногоор визгүй зорчихыг зөвшөөрдөг.
Оюутан солилцоо: М.В.Мясниковичийн албан ёсны айлчлалын үеэр Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд 2 оюутан суралцаж байна.
Беларусьд оршин сууж буй монгол иргэдийн тоо: Албан бус тоогоор 15 орчим иргэн байнга оршин сууж байна.
2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.