Монголчуудад зориулсан үйлчилгээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс Дипломат албаны тухай, Иргэний бүртгэлийн тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай, Нотариатын тухай,  Харьяатын тухай хууль, Монгол Улсын Консулын дүрэмд зааснаар иргэд, байгууллагад дараах  үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл /төрсний, гэрлэлтийн, нас барсаны/
  • Гадаадад зорчих баримт бичигтэй холбоотой үйлчилгээ /Е серийн гадаад паспорт олгохыг хүссэн баримт бичгийг хүлээн авч холбогдох байгууллагад уламжлах, гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах, гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн иргэдэд буцах үнэмлэх олгох/
  • Нотариатын үйлчилгээ /гэрээ, хэлцэл, итгэмжлэл, өв залгамжлах эрх, гэрээслэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг, иргэний хувийн баримт бичгийн хуулбар, баримт бичгийн орчуулга болон баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх/
  • Монгол Улсын харьяат болох, Монгол Улсын харьяатаас гарах асуудлаарх хүсэлтийг Монгол Улсын холбогдох байгууллагад уламжлах
  • Иргэдэд  хуулийн этгээдийн төлөөлөгчид эрх зүйн зөвлөгөө өгөх, тэдний эрх ашгийг ОХУ-ын хууль хяналтын болон бусад байгууллагад төлөөлөх
  • Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар ОХУ-ын хууль хяналтын байгууллага болон Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.

Консулын хэлтсийн үйл ажиллагаа:

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.