Миний Монгол

Монгол бол цэнхэр гаригийн аварга улс

7711874541c2e3ea08f611

Монгол Улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу энэ нь Франц, Испани, Португали, Их Британи ба Ирланд зэрэг улсын нутаг дэвсгэрийн нийт талбайгаас илүү юм.

Монгол орны хилийн урт

4063512541c2e3f2f44072

Монгол орон уудам учраас түүний хил их урт (8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийн шугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойрон аялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, арав хоног хэрэгтэй болно.

Азийн зулай

6043874541c2e3f9409e83

Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрын царцдас буюу “Азийн эртний зулай” гэгддэг. Энэ санааг Польшийн судлаач И.Д.Черский, Австрийн геологич Э.Зюсс, Оросын геологич В.А.Обручев нарын зэрэг эрдэмтэд анх дэвшүүлсэн нь эдүгээгийн геологийн судалгаагаар улам батлагдсаар байна.

Монгол орны голомт буюу төв цэг

6576029541c2e3f9d24054

Айл гэрийн голомт тулсан тулганы нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн төв голомт буюу төв цэг хаана байдаг вэ? Өвөрхангай аймгийн Бүрд сумын Сант уулын зүүн урд булгийн эхэнд (х.ө. 46°52′, з.у. 103°50′-ын солбицолд) Монгол орны нутгийн газар зүйн төв цэг оршдог. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө зураг дээр байгаа суварга бүхий цогцолбор бий.

Монгол орны хамгийн өндөр цэг

9623846541c2e3fb47d545

Монгол орны хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4374 м-ийн өндөрт өргөгдсөн Алтай таван богдын “Найрамдал” оргил юм.

Монгол орны хамгийн нам дор газар

3524079541c2e3fc30ae26

Монгол орны хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 560 м-ийн өндөрт өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.

Азийн их даралтын төв

3300685541c2e3fcf70b57

Өвлийн цагт Монгол нутагт дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг бөгөөд үүнийг Азийн их даралтын төв гэж нэрлэдэг. Энэ нь нэгдүгээр сард агаарын даралт нь 1055 м.у.б.ө. (мөнгөн усны баганын өндөр) хүрч тэмдэглэгддэг Улаангом хот юм.

Монгол орны элс

6631460541c2e3fdb6af68

Монгол орны элст нутгийн талбай 29.9 мянган кмбуюу ойролцоогоор Бельги Улсын нутаг дэвсгэртэй тэнцэнэ.

Дэлхийн хамгийн хойш түрж орсон манхан элс

9648070541c2e3fee3d059

Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Бөөрөг дэлийн элс хойд өргөрөгийн 50°18′-д оршдог бөгөөд дэлхийн бөмбөрцөгийн манхант элсний хамгийн хойд зах ажгуу.

Монголын хамгийн том говь

3130356541c2e402b96d310

Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Дэлхийн мөнх цэвдгийн урд зах

9641023541c2e40366df411

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17′-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Монгол орны хамгийн урт гол

2131353541c32e2880f251

Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

Монгол орны хамгийн том мөрөн

8033890541c32e2a9c3862

Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 кмюм.

Дөрвөн мянган нуурын орон

4080372541c32e3151f443

Монгол орон 0.1 км2-аас их талбай бүхий 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ 15640 км2. Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2.

Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур

7355401541c32e335be284

Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нуурынхтай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны “Хөх сувд” хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км болно.

Монгол орны усны хагалбарын гол голомт

9901357541c32e3a3e8885

Монгол орныг дэлхийн гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор дамжин Хойд мөсөн далайд, зүүн урдаас нь буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус нь дотоодын урсгалгүй савд орж нийлнэ.

Монгол орны хамгийн том мөсөн гол

2697622541c32e3b319456

Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

Хамгийн өндөр хүрхрээ

4239619541c32e41cb9f87

Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

Монголын хамгийн том тал

4989082541c32e44b3d168

Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад кмталбай эзэлдэг Дорнодын тал юм. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын энэ тэгш талаар хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, нугачаа үл тааралдана. Байгалийн унаган төрхөөрөө үлдсэн ийм тал дэлхийд ховор.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг

9019877541c3bfc0869041

Монголд жилд хамгийн их тунадас унадаг нутаг нь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд 387 мм тунадас унана.

Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот

3059879541c51b8c567321

Алтай хот далайн түвшнээс дээш 2181 м-ийн өндөрт өргөгдсөн, далайн түвшнээс дээш 2400 м-ийн өндөрт өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум болно.

Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин

2534752541c51b8dd59052

Монгол улсын хамгийн нам дор газарт орших Сүхбаатар хот нь далайн түвшнээс дээш 616 м-ийн өндөрт оршдог. Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв далайн түвшнээс дээш 600 м-ийн өндөрт оршдог .

Монгол нутгийн тулгын гурван чулуу

1447746541c51b90506733

Монголын хуучны хүрээ хийдүүд: Дамбадаржаалин, Амарбаясгалант, Эрдэнэзуу гэсэн гурван хийд нь хоорондоо 300-аад км-ын зайтай баригдсан тул тэдгээрийг монгол нутгийн тулгын гурван чулуу гэж нэрэлдэг байжээ.

Гурван зуун богд

3269538541c51b95fd3544

Монголд Богд гэдэг үг орсон уул 300 бий гэж газарзүйч Ш.Шагдар бичсэн байдаг. Эдгээр богдуудын дотроос хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Түүний оргил далайн түвшнээс дээш 4374 м-ийн өндөрт өргөгдсөн.

Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг

7277111541c51b96959f35

Бразил Улсын Риу-Негру болон Амазонк мөрний уулзварыг онгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийн ус шар өнгөтэй харагддагаас “Дэлхийн байгалийн найм дахь гайхамшиг”-т тооцогддог. Үүний нэг адил Монголын Алтай Таван богдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийг урсгадаг Цагаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдаг.

Халхын хүйс

8312843541c51b973e4706

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нутгийн заагт үзэсгэлэнт сайхан, дархан цаазат Батхаан уул (далайн түвшнээс дээш 2117 м-ийн өндөрт өргөгдсөн) оршдог. Энэ уулыг Халхын хүйс гэж үздэг.

Шөнө урсаж, өдөр татардаг гол

3165961541c51b97df7097

Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг гол шөнө урсаж, өдөр нь татарч хуурайшдаг. Энэ нь уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай байдаг, өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж.

Байгалийн “Элгэн тараг”

6007564541c51b989b8678

Завхан аймгийн нутаг Отгон-тэнгэр уулын өвөрт мөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадар хундага нуурын хавьцаа цагаан шаргал өнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шиг шавар байдаг агаад түүнээс уусан идсэн хүний бие нь чийрэгжиж, нас нь уртасдаг.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.