Хууль сахиулах, хил хамгаалалт

Хууль сахиулах байгууллага, хил, хилийн боомтын чиглэлийн харилцаа, хамтын ажиллагаа нь 1990-ээд оноос хойш Иргэн болон эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын 1999 оны Гэрээ, Хилийн боомт болон монгол-оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн Газар, ОХУ-ын Засгийн Газар хоорондын 1994 оны Хэлэлцээр, Монгол-Оросын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын 2006 оны Гэрээ, Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих тухай 2014 оны Гэрээ, Иргэдийг албадан буцаах тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын 2014 оны Гэрээ, Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яамны хооронд хамтран ажиллах тухай 2014 оны Хэлэлцээр болон мэргэжлийн байгууллага агентлагуудын хооронд байгуулсан Санамж бичиг, тохиролцоонуудын үндсэн дээр жилээс жилд өргөжин тэлж байна.

Харилцан айлчлалууд

Монгол Улсын талаас:

  • 2000 онд Иргэний бүртгэл мэдээлэлийн улсын төвийн дарга А.Энхжав, Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга хошууч генерал Д.Сандаг-Очир
  • 2001 онд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга хошууч генерал Ч.Амарболд
  • 2003 онд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан
  • 2006 онд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж
  • 2011 онд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав
  • 2014 онд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа
  • 2015 онд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга бригадын генерал Б.Билэгт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн захирал Х.Өлзийбаяр

ОХУ-ын талаас:

  • 2001 онд Дотоод хэргийн яамны орлогч сайд бөгөөд Мөрдөн байцаах хорооны дарга В.В.Мозяков
  • 2002 онд Хууль зүйн сайд Ю.А.Чайка, ОХУ-ын Дотоод хэргийн сайд Б.Б.Грызлов, ОХУ-ын Дотоод хэргийн яамны 1 дүгээр орлогч сайд Р.Г.Нургалиев
  • 2003   онд  Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин
  • 2006   онд  Үндсэн хуулийн шүүх ийн дарга В.Д.Зорькин

Хоёр орны хуулийн байгууллага, агентлагуудын хоорондын санамж бичиг:

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, ОХУ-ын Ерөнхий Прокурорын Газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ /2012.03.25/

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах комиссийн хоорондын Улс төрийн цагаатгалын асуудлаар хамтран ажиллах Протокол /1999.03.20/

Монгол Улсын Архивын Ерөнхий Газар, ОХУ-ын Холбооны Архивын Агентлаг хоорондын хамтын ажиллагааны протокол /2000.11.03/

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, ОХУ-ын Үндсэн Хуулийн шүүхийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг /2003.05.20/

Монгол Улсын Иргэний Харьялал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газар, ОХУ-ын Шилжилт Хөдөлгөөний Холбооны Албаны хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг /2014.09.03/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэн, ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны харьяа Шүүх Эмнэлгийн төвийн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг /2015.06.02/

Монгол Улсын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар,  ОХУ-ын Хорих Ял Эдлүүлэх Холбооны Албаны хоорондын Санамж бичиг /2015.11.23/

Монгол Улсын Тахарын Ерөнхий Газар, ОХУ-ын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Холбооны Албаны хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг /2016.06.09/

Монгол Улсын Хууль Зүйн Яам, ОХУ-ын Хууль Зүйн Яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг хэрэгжүүлэх 2016-2017 онд хийх ажлын хөтөлбөр /2016.06.21/

Монгол Улсын Хууль Зүйн Яамны нэр дээр 2016 оны байдлаар ОХУ-ын мэргэжлийн их дээд сургуулиудад нийт 105 сонсогч суралцаж байна.

Монгол-Оросын хилийн харилцаа

Монгол-Оросын одоогийн хил хязгаарыг 1958, 1976 онуудад байгуулсан “БНМАУ ба ЗХУ-ын хоорондын Улсын хилийн тухай” гэрээний үндсэн дээр тогтоосон.

  • Монгол Улсын хилийн нийт урт 8250 км, үүнээс 3543 км нутгаар ОХУ-тай хиллэдэг
  • Хуурай газраар 2863 км, усан хил-680 км
  • Монгол-Оросын хилийг 1925 хилийн тэмдэгтээр газар орон дээр тэмдэглэсэн
  • Үүний 964 үндсэн хилийн тэмдэг, 961 завсрын хилийн тэмдэг байдаг.

Монгол Улс нь ОХУ-ын 4 субъекттэй хил залгадаг. Алтайн Бүгд Найрамдах Улс, Тувагийн Бүгд Найрамдах Улс, Буриадын Бүгд Найрамдах Улс, Өвөр Байгалын хязгаар.

Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд

Монгол-Оросын хил дээр 29 шалган нэвтрүүлэх боомт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс:

Олон улсын: Цагааннуур, Боршоо, Алтанбулаг, Сүхбаатар

Хоёр талын байнгын ажиллагаатай: Тэс, Арцсуурь, Ханх, Бага илэнх, Зэлтэр, Агацын гол, Ульхан, Эрээнцав

Улирлын ажиллагаатай:  Баянзүрх, Хээгт, Шишгэд гол, Хонгор овоо, Цагаан арал, Хутаг-Өндөр, Хүдэр, Тогтор, Хэрийн гол, Ямлахын гол

Транзит: Асгатын гол, Харигийн гол, Бөхмөрөн, Тээл, Хандгайт, Давст, Тэс

Монгол, Оросын хил дээр автозамын 8, төмөр замын 2 боомт байнгын ажиллагаатай байна.

2016 оны байдлаар ОХУ-ын хилийн Академи, их, дээд сургуулиудад монголын талаас нийт 124 сонсогч суралцаж байна.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.