Элчин сайд

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа

  • 2016 оны З дугаар сарын 23-ны өдрөөс:Посол Монголии в Российской Федерации Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2015 оноос 2016 оны 3 дугаар сар: Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ажлын албаны дарга
  • 2012-2014 он: Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2010-2011 он: “Либерти” институтын Ерөнхий захирал
  • 2003 оноос: “Норовбанзад” сангийн тэргүүн
  • 2003-2010 он: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, “Либерти” институтын удирдах зөвлөлийн дарга, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, “Эрдэнэсийн чуулга” сэтгүүлийн Ерөнхий редактор, Монголын Ардчилсан намын ҮЗХ болон УТХ-ны гишүүн,
  • 2004-2006 он: Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
  • 2002-2004 он: Улс төрийн Боловсролын Академийн удирдах зөвлөлийн дарга
  • 2000-2002 он: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний эрхийн үндэсний комиссын нөөц бололцоог дэмжих хөтөлбөрийн зөвлөх
  • 1996-2002 он: Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч, Монголын Үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний төвийн ерөнхийлөгч
  • 1996-2000 он: УИХ-ын гишүүн, Хүний эрхийн байнгын дэд хорооны дарга, Монголын Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1993-1996 он: Улс төрийн Боловсролын Академийн захирал
  • 1990-1993 он: Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хорооны зөвлөх
  • 1989-1990 он: Монгол Улсын ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
  • 1986-1989 он: МУИС-ийн салбар эрх зүйн тэнхимд багш
  • 1982-1986 он: Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт прокурор

Боловсрол:

2005 он: ОХУ-ын ШУА-ийн Сибирийн хэсгийн Монгол, түвд, буддизм судлалын хүрээлэнд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан
1982 он: ОХУ-ын Кубанийн Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр улаан дипломтой төгссөн

Сонирхол:  Хөгжим сонсох, ном унших, уран зураг, аялал жуулчлал, ширээний теннис тоглох

Гэр бүлийн байдал: Нөхөр Гомбын Эрдэнэбаяр, Монгол Улсын Төв банкны Хуулийн газрын дарга.

Мэдээ, мэдээлэл

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.