Улс төр

Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцааны эрх зүйн анхны тулгуур баримт бичиг болох Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд энэхүү Гэрээний үндсэн дээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоож, 1922 онд хоёр улс ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна.

1993 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг байгуулсан бөгөөд энэхүү Гэрээ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болж байна.

2009 оны 8 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн түншлэл хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурсан билээ. Үүгээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон бөгөөд энэ нь манай улсын бие даасан гадаад бодлого, хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгдөгийн илэрхийлэл болсон.

Эдгээр Гэрээ, Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны хооронд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж үйлдвэр, тээвэр, цахилгаан эрчим хүч болон улс ардын аж ахуйн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ.

2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Монгол Улс ОХУ-ын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр” нь хоёр орны хоорондын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг цаг хугацаатай томъёолсон улс төрийн чухал баримт болсон билээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, ОХУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн улс төрийн яриа хэлэлцээ бүхий л түвшинд явагдаж, дээд, өндөр хэмжээнд төлөөлөгчид байнга солилцож байна.

Харилцан айлчлалууд: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Гадаад хэргийн сайдын түвшинд

Монгол Улсын талаас:

  • 1993 онд Ерөнхийлөгч П.Очирбат
  • 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди /Эх орны дайны ялалтын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон/
  • 2006  онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр
  • 2008  онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр
  • 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баяр, ёслолын арга хэмжээнд оролцсон/
  • 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
  • 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр, ёслолын арга хэмжээнд оролцсон/
  • Үүнээс гадна олон улсын хурал чуулган болон бусад арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2015 онд 3 удаа уулзсан байна /ОХУ-ын Уфа хотноо ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалт, БНХАУ-ын Бээжин дэлхийн 2 дугаар дайны ялалтын 70 жилийн ой, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын 70 дугаар чуулганы үеэр/.
  • 1994 онд УИХ–ын дарга Н.Багабанди
  • 1997 онд УИХ –ын дарга Р.Гончигдорж
  • 2002 онд УИХ –ын дарга С.Төмөр-Очир
  • 2005 онд УИХ-ын дарга Н.Энхбаяр
  • 2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж /Эрхүү хотод болсон Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцов/
  • 2009 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
  • 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд
  • 1995  онд Ерөнхий сайд П.Жасрай
  • 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал
  • 2003  онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
  • 2005 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
  • 2008  онд Ерөнхий сайд С.Баяр
  • 2008  онд Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын Краснокаменск хотод айлчлав
  • 2009 онд Ерөнхий сайд С.Баяр /Эрхүү мужид ажлын айлчлал хийв/
  • 2009 оны 3 дугаар сард Ерөнхий сайд С.Баяр ОХУ-д албан ёсны айлчлал хийв
  • 2010 онд Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д албан ёсны айлчлал хийв
  • 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг /Петербургийн эдийн засгийн олон улсын форум /ПМЭФ/-д оролцсон/
  • 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /Петербургийн эдийн засгийн олон улсын форум /ПМЭФ/-д оролцсон/
  • 1999 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа
  • 2001 онд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун
  • 2007 онд Гадаад хэргийн сайд Н.Энхболд
  • 2009 онд Гадаад харилцааны сайд С.Батболд
  • 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Оросын Холбооны Улсын талаас:

  • 2000 онд Ерөнхийлөгч В.В. Путин
  • 2009 онд Ерөнхийлөгч Д.А.Медведев
  • 2014 онд Ерөнхийлөгч В.В.Путин /Халх голын 75 жилийн ойн хүрээнд ажлын айлчлал хийв/
  • 2002 онд Засгийн газрын дарга М.М. Касьянов
  • 2006 онд Засгийн газрын дарга М.Е.Фрадков /Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд оролцов/
  • 2009 онд Засгийн газрын дарга В.В.Путин
  • 1996 онд Төрийн Думын дарга Г.Н.Селезнев
  • 2007 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М .Миронов
  • 2009 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов/
  • 2009 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов
  • 2011 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов /Ази, Номхон далайн парламентын чуулга уулзалтанд оролцов/
  • 2014 онд Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко
  • 2015 оны 2 дугаар сард Төрийн Думын дарга С.Е.Нарышкин
  • 2015 оны 9 дүгээр сард Төрийн Думын дарга С.Е.Нарышкин /Улаанбаатар хотноо болсон Олон улсын парламентын ассамблейн чуулганд оролцов/
  • 2004 онд Гадаад хэргийн сайд И.С.Иванов
  • 2006 онд Гадаад хэргийн сайд С.В.Лавров
  • 2016 онд Гадаад хэргийн сайд С.В.Лавров
  • 2014 онд Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.