ИРГЭД, ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Сүүлийн нэг сарын хугацаанд ОХУ-д нэг өдөр илэрч буй коронавирусний халдварын тохиолдол 4829-өөс 8135 болж 69 хувиар, Москва хотод нэг өдөр илэрсэн коронавирусний халдварын тохиолдол 654-өөс 2217 болж 3,4 дахин нэмэгдэж байгаа, түүнчлэн иргэдийн цар тахлын үед мөрдөх горим суларсантай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам ОХУ-д оршин байгаа нийт иргэддээ хандан дараах зүйлийг зөвлөж байна.

            Үүнд:

  1. ОХУ-ын Засгийн газар болон бүс нутаг, хотын захиргаанаас тогтоосон цар тахлын үеийн дэглэмийг чанд мөрдөх,
  2. Аль болохоор гэр, дотуур байрнаасаа гарахгүй байх,
  3. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх,
  4. Амны хаалт зүүх, бээлий өмсөх, нийгмийн зай барих горимыг зайлшгүй сахихыг тус тус анхааруулж байна.

Хэрэв иргэн Танд яаралтай дэмжлэг, тусламж, зөвлөмж авах нөхцөл байдал үүсвэл  Элчин сайдын яам, Консулын хэлтсийн +7 916 213 3247, +7 499 241 1548, +7 495 690 6792 тоот утас руу залгаж, холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.