ЭЛЧИН САЙД Д.ДАВАА АКАДЕМИЧ А.В.ТОРКУНОВТ ТӨРИЙН ДЭЭД ОДОН ХҮРТСЭНД НЬ БАЯР ХҮРГЭВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуулийн захирал, Оросын Шинжлэх ухааны академийн академич А.В.Торкуновт ОХУ-ын төрийн дээд шагнал “Эх орны өмнө байгуулсан гавьяаны төлөө” хоёрдугаар зэргийн одон хүртсэнд нь баяр хүргэж, захидал илгээв.

Элчин сайд Д.Даваа академич А.В.Торкуновт хүргүүлсэн захидалдаа “шинжлэх ухаан, сурган хүмүүжүүлэх, дипломат харилцааны салбарт жинтэй бүтээл, гавьяат үйл хэрэг туурвисан нэгэн гэдгээр тань бахархаж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Академич А.В.Торкуновын 70 насны ой өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тохиосон бөгөөд Элчин сайд Д.Даваа түүнд мэндчилгээ, дурсгалын зүйл өмнө нь хүргүүлсэн билээ.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.