МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Я.СОДБААТАР, ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА В.А.МАРКЕЛОВ НАР ВИДЕО УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хэрэгжиж буй ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах ажлыг урагшлуулах, бэлтгэлийг ханган ажлын хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах хамтарсан Ажлын хэсгийн дарга нар болох Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов нарын видео уулзалт болов.

Видео уулзалтын хүрээнд энэхүү төслийн ТЭЗҮ боловсруулах, ажлын даалгавар боловсруулах Тусгай зориулалтын компани байгуулах Эрмэлзлийн санамж санамж бичгийг талууд эцэслэн үзэглэхийн зэрэгцээ энэхүү төслийг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг идэвхжүүлэх үүднээс авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ, мөн цаашид байгуулах эрх зүйн баримт бичиг байгуулах явцын талаар хоёр тал санал солилцож,  хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит тод жишээ болох тус төслийн судалгааны шатны ажлыг цаашид эрчимжүүлэхээр тохиролцов.

Тус уулзалтад энэхүү төслийн ажлыг судлах хамтарсан Ажлын хэсгийн хоёр талын бүрэлдэхүүн болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа нар оролцсон болно.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.