ЭЛЧИН САЙД Д.ДАВАА СТАНКИН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Д.Даваа Москвагийн Технологийн “Станкин” улсын их сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн удирдлага, багш, оюутнууд болон нийт хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв.

90 жилийн туршид улс орныхоо аж үйлдвэрийн хөгжлийн түүчээ нь байж ирсэн тус сургууль эдүгээ өндөр мэргэшлийн багш, профессоруудын хүчин чармайлт, удирдлага, хамт олны үр өгөөж бүхий үйл ажиллагааны дүнд техник, технологийн их сургуулиудын эгнээнд тэргүүлэх байр сууриа улам бүр батжуулж буйг Элчин сайд Д.Даваа мэндчилгээндээ тэмдэглээд Монгол Улсын үндэсний мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлжээ.

Москвагийн Технологийн “Станкин” улсын их сургуулийг ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Ерөнхий сайд асан М.Е.Фрадков зэрэг үе үеийн олон мянган шилдэг удирдагчид, тэргүүлэх эрдэмтэд, инженерүүд төгссөн байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.