ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛЧУУДАА, ЭРХЭМ МОНГОЛ АХ ДҮҮСЭЭ

Нар хур тэгширсэн – найраг хуур эгшиглэсэн Монгол наадам айсуй. ОХУ-д Монгол төрөө төлөөлөн суугаа Элчин сайдын яам ОХУ-д ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа Та бүхэндээ Тулгар төрийн 2229, эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна.

Үндэсний их баяр наадмын босгон дээр ОХУ-ын Холбооны хурал “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны салбарт гарсан онцгой үйл явдал тохиолоо.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг Элчин сайдын яамны зүгээс баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.

 

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

ДУЛАМСҮРЭНГИЙН ДАВАА

 

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.