ОХУ-Д БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комиссын шийдвэрээр МИАТ ХК 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 10:25 цагт Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ОХУ-д оршин сууж буй иргэдээ татан авах болсон тул нутаг буцах хүсэлтэй иргэд ЭСЯ-ны +79162133247, +74992411548 дугаарын утас болон mongolconsul@gmail.com хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ДТГ-т хандан эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэн тэргүүнд татан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд хүсэлт гаргасан иргэд, тэдгээрийн оршин суугаа нөхцөл байдлыг дор дурдсанаар ангилах болно.

  • Эрүүл мэндийн шалтгаантай
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл
  • Ахмад настан /60-аас дээш настай/
  • Жирэмсэн
  • Богино хугацааны визтэй
  • Байрлах газаргүй
  • Оюутан
  • Насанд хүрээгүй хүүхэд /Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа харгалзах хүнгүй 18 хүртэлх насны хүүхэд орно/
  • Бусад /халдварт өвчний улмаас буцах хүсэлт гаргасан иргэн/

Дээрх нислэгээр нутаг буцах иргэд онгоцонд суухынхаа өмнө коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна дараах төлбөрүүдийг хийсэн байх ёстойг анхаарна уу. Үүнд:

  • 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Жич: Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой. Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.