ОХУ-ААС НУТАГ БУЦАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комиссын Шуурхай штаб 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  • ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авах;
  • Нутаг буцах иргэдийг Улаан-Үдээс Хиагт хүргэх автобус болон тээврийн бусад хэрэгслийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас нэгдсэн журмаар зохион байгуулах;
  • Хилээр нэвтэрсэн иргэдийг Улаанбаатар хотод тусгаарлах тул Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр тээвэрлэх;
  • Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетийн төлбөр болох 160700 төгрөг /5-12 насны хүүхэд 137000 төг/-ийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банкны 5003521139 дансанд тушаах;
  • Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетийн төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх зэрэг болно.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.