СОVID-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХ ЗААВАР ЗӨВЛӨМЖ

Ерөнхий зааварчилгаа:  

Та: Монгол Улсын хилийн боомт болон тусгаарлалтын байранд очих замд, тус байранд байршихдаа  аав, ээж, ах дүү, найз нартаа эд зүйл дамжуулах, уулзах, шууд харилцаа үүсгэх зэрэг нь тэдэнд халдварт өртөх эрсдэл үүсэж байгааг анхаарч хариуцлагатай, дэг журамтай, ёс зүй ухамсартай байх хэрэгтэй байна.

Танд бэлэн байх зүйлс: Хүн бүр 15-20ш амны хаалт, 3-5ш гар ариутгагч, 10-20 хос нэг удаагийн бээлийг тус тус биедээ авч явна. Онгоц, автобус бусад тээврийн хэрэгсэлд зорчихдоо дулаан хувцаслах, тусгаарлалтын байранд хэрэглэгдэх хувцас, эд зүйлсээ ачаандаа болон гар цүнхэндээ бэлэн байлгах хэрэгтэй.

  1. Амны хаалтыг тогтмол зөв зүүх /ам хамрыг бүрэн тагласан байна, амны хаалтыг дээш доош болгож оролдохгүй, хүрэлцэхгүй байх/
  2. Бээлий тогтмол өмсөх /бээлийг тайлахад гарын бугуйн хэсгийн бээлийний захаас татаж дотор талаар нь эргүүлэн тайлж хаясны дараа 2 гарыг ариутгана/
  3. Ам, хамар, нүүрний хэсэгт бээлийтэй болон бохир гараар огт хүрэлцэхгүй байх
  4. Эд зүйлсэд хүрэлцсэн тохиолдолд спиртэн суурьтай уусмалаар гарыг ариутгах
  5. Архи дарс болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  6. Амны хаалтыг солихдоо олон хүнгүй, агаар чөлөөтэй газар солих
  • Амны хаалтны дотно талаар нь хумьж, хаях→Бээлийг зөв тайлж хаях→

Гарыг угаах буюу ариутгаж дараагийн шинэ нэг удаагийн бээлийг өмсөх→Шинэ амны хаалтыг зүүх→бээлийний хүрэлцээ муу байвал бээлийний гадна талыг ариутгалын шингэнээр цэвэрлэх

I.Байрлаж буй газраас хөдлөх үед анхаарах нь:

  1. 30 минутаас 1 цагийн өмнөөс шингэн зүйл хэрэглэхгүй байх /шээс хүрэхгүй байх нөхцөл бүрдүүлэх/
  2. Амны хаалт зүүх /N95/, замд солих амны хаалт 10-20ш биед авч явах
  3. Гарыг савандаж угаан сайтар хатаасны дараа хамгаалах зорилгоор 1 удаагийн бээлийг өмсөнө.
  4. Хамгаалах шил ба нүүрний хаалт зүүж байгаа бол тэдгээрийг зүүснээс хойш гар хүрэхгүй байх, хэрэв хүрсэн тохиолдолд спиртэн суурьтай уусмалаар ариутгах, гарыг дахин ариутгах
  5. Биед зовиур байгаа болон бусад шалтгаан нөхцөл байвал удирдаж байгаа хүнд хэлж дараагийн арга хэмжээг авах.

II.Онгоц болон автобусны буудал, хүлээлгийн танхимд анхаарах нь:

  1. Нийтийн гар хүрсэн эд зүйлсэд хүрэлцсэн тохиолдол бүрт гарыг ариутгах
  2. Амны хаалтыг авахгүй байх, солих нөхцөл байдал үүсвэл бээлийтэй гараа ариутгаж амны хаалтыг дотор талаар нь эргүүлж хаях, амны хаалт шинийг сольж зүүх, шинэ нэг удаагийн бээлийг дахин сольж өмсөх
  3. Олноор байгаа нөхцөлд юм идэх уухыг хориглоно.
  4. Агаар ба орон зай чөлөөтэй, хүнээс зайтай байгаа нөхцөлд идэж уухыг зөвшөөрнө. Бусад нөхцөлд тэсвэртэй байх хэрэгтэй.
  5. Олноор хүн байсан газарт болон бөөгнөрөл үүссэн нөхцөлд байгаад тэндээс холдсон бол амны хаалтыг сольж зүүж болно.
  6. Ханиах, найтаах үед амыг дарах, цаасан амны алчуур хэрэглэнэ.

III.Онгоц болон автобусанд зорчих үед анхаарах нь:

  1. 5-2 метрийн зай барих
  2. Амны хаалтгүй хоорондоо ярихгүй байх, амны хаалтыг дээш доош болгож гар хүрэхгүй байх
  3. Хүнтэй гар барих зэрэг бусад эрсдэлт хавьтал үүсгэхгүй байх
  4. Нэг аяга болон нэг савнаас шингэн зүйл хэрэглэхгүй байх
  5. Олон хүнтэй битүү орчин буюу онгоц, автобусанд амны хаалт авч юм ууж идэхгүй байх, тэсвэрлэх
  6. Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
  7. Бие засах болон түр зогсоох хугацаанд амны хаалтгүй байх, гар хүрэх бусад хавьтал авах нөхцлөөс сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхаарна уу.
  8. Хоол идэхгүй, ус ундаа уухгүй байж тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй.

Дээрх заавар зөвлөмжийг сайтар баримталснаар та өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах болно.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.