ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССТОЙ ВИДЕО ХУРАЛ ХИЙВ

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын шинжээчдийн багийн анхдугаар уулзалт 5 дугаар сарын 22-ны өдөр видео хурал хэлбэрээр зохион байгуулагдав.

Уулзалтад Евразийн эдийн засгийн комисс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн болох ОХУ, Беларусь, Армен, Казахстан болон Киргиз Улсын төлөөлөл болон монголын талын ажлын хэсгийн гишүүд болон элчин сайд Д.Даваа нар оролцов.

Видео уулзалтын хүрээнд энэхүү Чөлөөт худалдааны хэлэлцээрийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг идэвхжүүлэх үүднээс хоёр тал харилцан солилцох мэдээлэл, хамтарсан ажлын хэсгийн цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, замын зураглалын талаар санал солилцсон байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.