ИРГЭД, ОЮУТНЫ АНХААРАЛД

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам эх орон руугаа буцах санал гаргасан иргэд, оюутны бүртгэлийг нэгтгэж, саналын хамт Улсын Онцгой комисст хүргүүлээд байна.

Улсын Онцгой комисс энэ өдрүүдэд ОХУ-д байгаа иргэдээ татан авах тээврийн хэрэгсэл, чиглэл, хугацааг эцэслэн шийдвэрлэхээр идэвхтэй ажиллаж байгааг Та бүхэнд мэдэгдэхийн хамт Элчин сайдын яам Улсын Онцгой комиссын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх ажиллагааны талаар цаг тухайд нь мэдээлж байх болно.

Энэ дашрамд, иргэдийг татан авах асуудлаарх мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авч байхыг хүсье.

Та бүхэнд Эх орны аугаа их дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэхийн хамт энэ өдрүүдэд өөрийгөө тусгаарлах болон хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөхийг хүсч байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.