МЭДЭЭЛЭЛ

Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр “COVID-19”-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Шуурхай 119” мобайл аппликэшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгарч буй иргэд цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой тул “Шуурхай 119” мобайл аппликэшныг татаж авна уу.

“Шуурхай 119” аппликейш татах холбоос:

Android – https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai

iOS – https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.