ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.ЛУВСАНГОМБО, ЭЛЧИН САЙД Д.ДАВАА, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН НАР ЦАХИМААР ХОЛБОГДЛОО

Энэ өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хандаж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, Хотын захиргаанаас түүнд 10 дугаар хороололд орон сууцны асуудлыг шийдвэрлэж түүнд түлхүүрийн гардуулан өгөхөд бэлэн болсон тухай таатай мэдээг дуулгав. Хурандаа генерал С.Лувсангомбо гуай Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд түүнийг Хотын дарга болсон цагаас хойш Улаанбаатар хот “утаагүй хот” болсныг онцлон тэмдэглэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөв. Үргэлжлүүлэн өндөр настан Элчин сайд Д.Даваатай байнгын холбоотой байдгаа хэллээ.

Элчин сайд Д.Даваа жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Монгол генерал”-ын өдрийн өмнө уг сайхан мэдээ дуулгасанд баярласнаа илэрхийлж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын амжилт хүсэв. Мөн удахгүй болох “Монгол генерал”-ын өдрийн баярын мэндийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд дэвшүүллээ.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.