ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ОЮУТНУУД, ТЭДНИЙ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ЗӨВӨЛГӨӨ ӨГЧ БАЙНА

Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутан залуучуудад өгч буй зөвлөмжөө цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр хүргэхийн хамт тэдэнтэй биечлэн уулзаж байна.

Өнгөрсөн хугацаанд Элчин сайдын яамны холбогдох ажилтнууд 700 орчим Монгол оюутан суралцдаг Москва хотын 19 их сургуулийн 31 дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, 363 оюутнуудтай биечлэн, зарим тохиолдолд тэдний төлөөлөлтэй уулзаж эрүүл мэндээ хамгаалах, хувийн аюулгүй байдлаа хангах, зайн сургалтад идэвхтэй, үр бүтээлтэй хамрагдах талаар зөвлөж, 2000 шахам амны хаалт хүлээлгэн өгөв.

Түүнчлэн, шаардлагатай тохиолдолд зарим сургууль, дотуур байрны удирдлага, оюутнуудтай биечлэн болон зайнаас ярилцаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар зөвлөлдөж байна.

Элчин сайдын яам Москва хотын Монгол оюутнуудтай хийх уулзалтаа нөхцөл байдалтай зохицуулан биечилж болон зайнаас үргэлжлүүлэн хийх бөгөөд бусад хотод амьдарч байгаа оюутнуудад Өргөмжит консулуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.