ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол гаргаж ОХУ-д ажиллаж,  суралцаж, амьдарч байгаа иргэдэд цаг алдалгүй мэдээлэх шаардлагатай дараах  зохицуулалтыг хийсэн байна. Үүнд,

·       Оросын Холбооны Улсаас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын сарын 23-ны өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлэх.

·       Монгол, Оросын хилийн авто зам, төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг  2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас  4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор болсон байна.

Иймд иргэд та бүхэн нутаг руугаа буцахаар төлөвлөж байгаа бол 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтан Алтанбулаг боомтоор улсын хил нэвтэрсэн байхыг анхааруулж байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.