ОХУ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ТҮР ХУГАЦААНД ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ

ОХУ-ын Засгийн газраас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цаг хүртэл хугацаагаар ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв.

Энэхүү хилийн хязгаарлалт нь дараах иргэдэд хамаарахгүй:

-ОХУ-д суугаа гадаад улсын Дипломат болон консулын төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын бусад албан ёсны төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд,

-Олон улсын тээврийн автомашины жолооч, агаарын, далайн, усан онгоцны хөлгийн багийн гишүүд, олон улсын галт тэрэг, зүтгүүрийн баг, тэдний албан ёсны төлөөлөгчид,

-Дипломат, албан визтэй зорчигчид,

-Ар гэрийн гачигдалтай буюу гэр бүлийн гишүүн, төрөл садан нь нас барсантай холбогдуулан олгосон энгийн визтэй иргэд,

-ОХУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд,

-Агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй гадаад улсын иргэдэд хамаарахгүй болно.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан оросын тал тус улсад байгаа монгол иргэдийн визгүй зорчих (хэлэлцээрийн дагуу 30 хоног) хугацаа болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг судлан үзэж шийдвэрлэхээ мэдээлээд байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.