ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ коронавирусын COVID-19 тархалтын асуудлаар Улсын онцгой комисс 3 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

  1. Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагаас 3 дугаар сарын сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох,

  1. Монгол, Оросын хилийн авто замын боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20.00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох,

  1. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20.00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ руу нутаг буцах тус улсын иргэд болон ОХУ-аар дамжин эх орондоо буцах хүсэлтэй гадаадын бусад улсын иргэнийг Монгол, Оросын хилийн авто замын боомтоор хил нэвтрүүлэх боломжтой бөгөөд уг арга хэмжээг Гадаад харилцааны яамаар дамжуулан тухай бүрт зохион байгуулах,

  1. Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах, хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 3 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 3 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэр тус тус гарсан байна.
2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.