(Русский) ПОСОЛ ДУЛАМСУРЭН ДАВАА ПРИНЯЛ УЧАСТИЕ ВО ВСТРЕЧЕ ЧЛЕНОВ ГЕНЕРАЛЬНОГО СОВЕТА ПАРТИИ “ЕДИНАЯ РОССИЯ”

Элчин сайд Д.Даваа энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр Оросын “Нэгдсэн  Орос” намын Ерөнхий зөвлөлийн Нарийн бичгийн даргын орлогч, Олон улсын үйл ажиллагааны комиссын дарга А.Климовын урилгаар тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүдийн Москва хотод үйл ажиллагаа явуулж буй ШХАБ, БРИКС-ын гишүүн орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай хийсэн уулзалтад оролцов.

ОХУ нь 2019-2020 онд  ШХАБ болон БРИКС-ийг даргалж буйтай холбогдуулан ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” нам Челябинск хотод энэ оны 4 дүгээр сард Олон улсын парламент хоорондын хуралдаан зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулав. Уг хуралдаан нь “Хүний ая тухтай амьдралд чиглэгдсэн эдийн засгийн хариуцлагыг дээшлүүлэх” сэдэв дор ШХАБ, БРИКС болон ТУХН-ийн орнуудын улс төрийн нам болон бизнесийн төлөөлөлийг хамруулан “ШХАБ +” форматаар зохион байгуулах болсныг тэмдэглэв.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр парламент хоорондын хоёр талын болон олон талын уулзалтууд болох бөгөөд өнөөдрийн байдлаар Орос-Хятад, Орос-Энэтхэгийн уулзалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Орос, Хятад, Энэтхэг гурван улсын эрх баригч намуудын гурван талт уулзалт зохион байгуулагдана.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.