ЗАРЛАЛ

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хилийн чанадад оршин сууж буй 28 монгол иргэн “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан байна.

Энэхүү ажлыг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Оросын Холбооны Улсад оршин суугаа “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан иргэд 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлэн ЭСЯ-д ирүүлнэ үү. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Анкет зэрэг болно.

Алдарт эхийн одон маягт

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.