МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ОХУ-Д ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД БАЙГУУЛСАН БАРИМТ БИЧГИЙН ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд нийт 23 баримт бичиг байгуулагдаж, 2 хэлэлцээр хүчин төгөлдөр болсон болно. Тухайлбал:

  1. ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМ ХООРОНДЫН БАРИМТ БИЧГҮҮД

  1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;

  1. “Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

  1. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”;
  2. “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”;

  1. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”;

  1. “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”;

  1. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны  яам хоорондын санамж бичиг”.

  1. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсОн НООТ БИЧИг

  • 1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр;
  • Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр.

III. БУСАД БАРИМТ БИЧИГ

  1. “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”;

 

  1. “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”;

  1. “Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”;

  1. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”;

  1. “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

  1. “Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;

 

  1. БИЗНЕС ФОРУМЫН ХҮРЭЭНД

 

  1. “Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”;

  1. “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”;

  1. “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Евразийн эдийн засгийн холбооны Ажил хэргийн зөвлөл хоорондын Санамж бичиг”;

  1. “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын Санамж бичиг”;

  1. “Монгол-Оросын ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, механизмын тухай Протокол”;

  1. “Бизнес-Маркет талбайг ашиглах талаар хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”;
  2. “Хамтын ажиллагааны тухай “Монгол Эмимпекс” ХХК болон “Ласа Лабораториос” ХХК хоорондын Санамж бичиг”;

  1. “Хамтын ажиллагааны тухай Монголын чанарын менежментын холбоо болон Чанарын асуудлаарх Бүх Оросын нийгэмлэг хоорондын Санамж бичиг”;

  1. “Харилцан ойлголцлын тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санамж бичиг”.

 

МОСКВА ДАХЬ ЭСЯ

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.