ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Москва хотын баруун өмнөд дүүргийн 130 дугаар номын санд Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойд зориулсан фото зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнгийн нээлтэд  Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон Москва хотын цэргийн сургуульд суралцаж буй сонсогчдын төлөөлөл оролцлоо. Энэхүү үзэсгэлэн нь манай хоёр орны залуу үеийнхэнд Халх голын дайны түүхийг үнэн зөв ойлгуулах, энэ дайны бодит үнэн нь манай хоёр орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд асар их хувь нэмэр оруулсныг тодорхойлж өгч байгаагаараа өндөр ач холбогдолтойг оролцогчид онцоллоо. Энэ арга хэмжээний хүрээнд Халх голын дайн болсон Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт судалгаа явуулсан Москва хотын хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдсан Олон улсын археологийн экспедицийн илрүүлсэн түүхэн олдворуудын тухай баримтат кино үзүүлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.