ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУД ТАНАА

ОХУ-д Монгол төрөө төлөөлөн суугаа Элчин сайдын яам ОХУ-д ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа Та бүхэндээ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлж байна.

Үндэсний их баяр наадам маань эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, Монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, энх амгалан амьдралын илэрхийлэл болсоор ирсэн билээ.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг Элчин сайдын яамны зүгээс баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.