МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГЫГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо ажиллаж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Олон улсын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч С.И.Шматкотой албан уулзалт хийв. Уулзалтанд монголын талаас ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, оросын талаас “Россети” НХН-ийн ТУЗ-ын гишүүн, Ерөнхий захирлын орлогч А.М.Пятигор болон албаны бусад хүмүүс байлцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний худалдаа, цахилгаан эрчим хүчний сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих талаар гаргасан санаачлага, хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр орны төдийгүй бүс нутгийн цахилгаан эрчим хүчний салбарын бодлогын болон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ болсныг талууд тэмдэглэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.