ЭЛЧИН САЙД НАР 1941-1945 ОНЫ АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН ТӨВ МУЗЕЙГ ҮЗЭЖ СОНИРХОВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг Москва хотын соёлын үнэт өвтэй танилцуулах санаачилгын дор зохион байгуулагдсан 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын төв музейтэй танилцах арга хэмжээнд уригдан оролцлоо.

   

Арга хэмжээнд 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын төв музейн захирал А.Я.Школьник болон музейн ажилтнууд музейн үйл ажиллагаа, хүчин чадал, үзмэрүүд, хэтийн төлөвлөгөөний талаар цахим танилцуулга, гадаадын ДТГ-ын тэргүүн нарын тавьсан асуултад хариулав. Уулзалтад Европ, Ойрхи Дорнод, Ази, Африк болон Латин Америкийн нийт 30 гаруй орны төлөөлөл оролцлоо.

1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын төв музей захирал А.Я.Школьник ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус музейг 2020 онд Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх гол талбар болгох үүргийг өгсөнтэй холбоотой уг арга хэмжээнд одооноос зохих бэлтгэлийг ханган ажиллаж байгаа тухай ярив.

Элчин сайд яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа арга хэмжээний үеэр ноён А.Я.Школьник болон музейн ажилтнуудтай ажил хэргийн яриа өрнүүлэх явцад ноён А.Я.Школьник Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсын холбогдох музейтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх, үзмэрүүдээ харилцан гаргах, мөн Аугаа эх орны дайны 75 жилийн ойн хүрээнд бүх талаар хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.