ХАЛХ ГОЛЫН ТУЛААНЫ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЕЛЕ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

ОХУ-ын Москва хотноо үйл ажиллагаа явуулдаг “Эрхүү хотын нутгийн зөвлөл Байкал” Олон нийтийн байгууллага, Эрхүү мужийн Засгийн газартай хамтран Аугаа их Эх орны дайны түүхэн ялалтын 74 жилийн ой, Халх голын тулааны 80 жилийн ойд зориулан Москва-Эрхүүгийн хооронд теле уулзалтыг зохион явууллаа.

Уг теле уулзалтанд тус бүс нутгаас сонгогдсон Төрийн Думын депутатууд, ахмад дайчид, чөлөөнд байгаа цэргийн өндөр дээд тушаалтнууд, нутгийн зөвлөлийн гишүүд, дэмжигчид оролцсон бөгөөд урилгаар Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны I Нарийн бичгийн дарга Ч.Дэлэг, А.Амарсайхан нар оролцов.

Теле уулзалтыг нээж Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченко үйл ажиллагаанд амжилт хүсэн, мэндчилгээ дэвшүүлсэн бол   ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Беларусь Улсын Марьина хотын Орон нутгийн судлах музей, дайнд оролцож явсан ахмад дайчдын төлөөлөл  холбогдон баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Уулзалтанд оролцсон ахмад дайчид дурсамж,  сэтгэгдлээ хуваалцан, харилцан халуун дотно яриа өрнүүлсэнээс гадна Москва хотын ЗХУ/ хуучнаар/-ын хоёр удаагийн баатар А.П.Белобородовын нэрэмжит лицей сургуулийн сурагчид цэрэг, эх орны сэдэвтэй дуу, шүлгээр оролцогчдод бэлэг барилаа.

Энэхүү арга хэмжээнд оролцсон ЭСЯ-ны I Нарийн бичгийн дарга А.Амарсайхан арга хэмжээг зохион байгуулсан байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.