ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДӨР МОСКВАД “ӨНӨ МӨНХ ОРОН” ЭГШИГЛЭВ

Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баярын өдрийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Москва хотноо 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон “Болор одод- Аугаа ялалтад” Хүндэтгэлийн концертод Соёл, урлагийн их сургуулийн дэргэдэх Лицей сургуулийн найрал дууны “Бадмаараг” хамтлаг оролцож Б.Шаравын хөгжим, Л.Өлзийтөгсийн үг “Өнө Мөнх орон” дууг төгс төгөлдөр хэм хэмнэл, аялгуу эгшилэнтэйгээр  Москвагийн тайзнаа дуулав.

Түүнчлэн, уг хамтлагийнхан Хүндэтгэлийн концертыг нээсний сацуу тоглолтын ид өрнөл хэсэгт “Эх, дороги”, “Смуглянка” зэрэг Оросын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон  дууг дуулсан нь цугларсан олны сэтгэлийг хөгжөөж, тэд уухайлан дэмжиж байв. Ялангуяа “Смуглянка” дууг гоцлон дуулсан 7 настай Э.Энгүүнбат хүндэтгэлийн концертын  хөтлөгчид, үзэгчдийн бахдал, хайр хүндлэлийг хүлээв.

“Бадмаараг” хамтлагийн тоглолтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон, Москва хотноо сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд  олноороо үзэж сонирхов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.