ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД М.Л.БОГДАНОВ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ЭХ ОРОНДОО БҮРМӨСӨН БУЦАХТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд М.Л.Богданов Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гадаад хэргийн яамны албан тасалгаандаа хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад хэргийн дэд сайд М.Л.Богданов Элчин сайд Б.Дэлгэрмааг хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, агуулгаар баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-д ажиллах хугацаанд Гадаад хэргийн яамны удирдлага болон холбогдох газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархахын зэрэгцээ хоёр орны харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.