МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА ГАДААДАД 183 ХОНОГООС ДЭЭШ ХУГАЦААГААР ОРШИН СУУЖ БАЙГАА БОЛ ЦАХИМ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ !!

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана.

Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.

Та доор дурдсан хаягаар бүртгүүлэхдээ өөрийн Facebook, Google хаягийг ашиглах боломжтой.

http://www.citizen.gov.mn/

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.