ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН IX ХУРАЛДААН БОЛОВ

ОХУ-ын Москва хотноо ажиллаж байгаа гадаадын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчдийн (Элчин  сайдын яамдын хэлтэс) клубын IX хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр болов.

“Боловсрол, боловсон хүчний чадамж, өрсөлдөх чадварын хөгжил, шинэ боломж” сэдэвт энэхүү хуралдаанд Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Д.А.Штыхно, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн орлогч захирал С.П.Мясоедов, Ухтагийн Техникийн улсын их сургуулийн ректорын орлогч Г.В.Коршунов нар болон ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн улсын их сургууль, Уралын Эдийн засгийн улсын их сургууль, ОХУ-ын Боловсролын улсын үнэлгээний ерөнхий төвийн удирдах албан тушаалтнууд сургууль, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Хуралдаанд гадаадын 35 орны Дипломат төлөөлөгчдийн газрын боловсролын асуудал хариуцсан дипломатууд оролцсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.