САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ОХУ-ын Москва хотод суралцаж буй ТЕГ, ЦЕГ, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-ын сонсогч, ахлагч, офицерүүдын дунд жил бүр зохион байгуулагддаг тэмцээнийг Холбооны аюулгүй байдлын академиас сагсан бөмбөгийн төрлөөр 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Люберцы” спортын цогцолборт амжилттай зохион байгуулав.

Тэмцээнийг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар нийт тамирчдад Монгол цэргийн өдрийн мэнд дэвшүүлэв.

Уг тэмцээнд нийт 8 багийн 90 гаруй тамирчид оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд I байр – Холбооны аюулгүй байдлын академ, II байр – Зэвсэгт хүчний баг, III байр – Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” баг тус тус байр эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

2020 оны тэмцээнийг ХЗДХЯ болон Хууль сахиулах их сургууль зохион байгуулах тул ЭСЯ-ны ХЗДХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хурандаа Ц.Азбаярт шилжин явах далбааг хүлээлгэн өгөв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.