ОХУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн түр оршин суух буюу шилжилт хөдөлгөөний бүртгэлийг “ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн тухай Холбооны хууль”-ийн дагуу тус улсын Дотоод хэргийн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан ерөнхий газар /ШХАХЕГ/ баталгаажуулдаг бөгөөд уг байгууллага манай ЭСЯ-ны Консулын хэлтсийг зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш хэмээн үзэж, Консулын хэлтсийн хийсэн бүртгэлийг баталгаажуулахаа зогсоогоод байна.

Үүнтэй холбогдуулан ЭСЯ-ны Консулын хэлтэс ОХУ-д зорчиж байгаа монгол иргэдийн түр оршин суух бүртгэлийг хийхээ зогсоосон тул ОХУ-д 7 хоногоос дээш хугацаагаар зорчиж буй иргэд тус улсад ирсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор байрлаж буй газрынхаа харьяа дүүргийн ШХАХЕГ-ын салбар буюу Төрийн үйлчилгээний “Мои документы” төвд хандаж, бүртгэлээ хийлгэнэ үү.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ

КОНСУЛЫН ХЭЛТЭС

 

 

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.