МЭДЭЭЛЭЛ

Цахим Өртөө сүлжээний Британи дахь гишүүд, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны санаачлагаар үүсэж өдгөө Монгол Улсын ГХЯ, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран жил бүр  уламжлал болон  зохион байгуулагддаг “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалт 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Польш Улсын нийслэл Варшав хотноо “Эрүүл мэнд, тогтолцоо” сэдвийн дор зохиогдох гэж байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь өндөр хөгжилтэй оронд тухайн мэргэжлээр ажиллаж байгаа болоод суралцагч, судлаач нарын мэдлэг оюуныг Монгол орны хөгжил дэвшилтэй холбоотой асуудалд хандуулах, тэдний туршлага, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг ашиглах тогтолцоог бий болгох, судлаачдыг танилцуулах, туршлага солилцох, хамтран ажиллах боломж, бололцоог нээх явдал юм.

 Иймд тус чуулга уулзалтыг зохион явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, оролцох хүсэлтэй ТББ, хувь хүмүүс “Монгол орны хөгжилд” 15 дугаар Чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэгт  chuulga@gmail.com  хаягаар  хандана уу.

Чуулга уулзалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.md-forum.eu хуудаснаас үзэх боломжтой юм.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.