“ЛАДЬЯ ХАВРЫН ГАЙХАМШИГ-2019” 26 ДАХЬ УДААГИЙН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Москва хот дах “Экспоцентр” үзэсгэлэнгийн төв танхимд 2019 оны 3 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд 26 дахь удаагийн ардын урлаг, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчид, гар урлал эрхлэгчдийн бүтээл, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, таниулах, борлуулахад дэмжлэгүзүүлэх зорилгоор жилд хоёр удаа буюу шинэ жил, зул сарын баярын  босгон дээр болон хаврын тэргүүн сард  уламжлал болон явагддагаараа онцлогтой юм.

Эдүгээ 26 дах удаагаа явагдаж байгаа үзэсгэлэн худалдаа нь Орос даяар хэдийнээ танил болсон арга хэмжээ болсон байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд, өсвөр насныханд зориулсан үндэстэн, ястан, нутаг орны онцлог, уламжлалыг харуулсан шаазан, керамик, мод, сүрэл, шавраар хийсэн төрөл бүрийн дурсгалын зүйлс, тоглоомнууд, бүх насныханд зориулсан үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлс, уламжлалт хүнс, бараа, бүтээгдэхүүн өргөн худалдаалагдаж байгаагаас гадна өдөр бүр ардын урлагийн уран бүтээлчид, уран сайханчид тоглолтоо үзэгч олонд өргөн барьж байна.

Энэ жилийн хувьд:

– 800 гаруй ардын урлаг, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч,

– Оросын өнцөг бүрээс ирсэн 40 гаруй уран бүтээлийн хамтлаг,

– Томоохон 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийн хамтрагчаар       оролцож байгаа,

– Мэргэжлийн түвшинд хийгдсэн бүтээлүүд тавигдсан,

-Төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байна.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.