ОХУ-ЫН “ЭХ ОРНОО ХАМГААЛАГЧДЫН БАЯР”-ЫН КОНЦЕРТОД ЦДБЭЧ-ЫН ГОЦЛОЛ ДУУЧИН ОРОЛЦЛОО

Энэ оны 2 дугаар сарын 22-ны өдөр Москва хотын Кремлийн Төрийн ордонд “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тохиолдуулсан баярын концертод ОХУ-ын БХЯ-ны урилгаар Монгол Улс, БНХАУ, Беларусь Улсын цэргийн чуулгын гоцлол дуучид уригдан оролцсон юм. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Улсын ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Итали Улсын “Ла Скала” дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа ахлагч Ч.Бадрал тус баярын концертод Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Гоцлол дуучин Ч.Бадрал оросын алдарт дуучин М.Магомаевын “Торжественная песня” алдарт дууг дуулж концертын танхимд цугларсан зочдын талархалыг хүлээлээ.

  

Тус баярын концертыг эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч В.Путин ахмад дайчид, Зэвсэгт хүчний цэргийн болон энгийн бие бүрэлдэхүүнд тохиож буй баярын мэндийг дэвшүүлэн үг хэлсэн юм. Концертыг ОХУ-ын төрийн ба цэргийн дээд удирдлага бусад хүндэт төлөөлөгчид уригдан үзсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар түүний туслах хошууч Г.Одбаяр нар уригдан оролцлоо.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.