АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРААР УЛАМЖЛУУЛАН ГАРДУУЛНА

Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсаны үндсэн дээр  Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан болон 2019 оны 04 сарын 01-ний дотор хангах эхчүүдийн  одонг суугаа болон хавсран суугаа орны ЭСЯ, ДТГ-т  нь хүүхдийн баяраар буюу  6 сарын 1-нд олгуулах зорилготойгоор санал хүсэлтийн хамт эхчүүдийн судалгаа, мэдээллийг нэгтгэнэ.

Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т  хийлгэж, бичиг баримтуудыг холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг  тавихаар тохирсон байгаа болно.

Болзол хангасан эхчүүдийн E паспорт эсвэл  иргэний цахим  үнэмлэхний хуулбар, 2019 оны 04 сарын 01-нээс өмнө бага хүүхэд нь 1 нас хүрсэн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбаруудын баталгаажуулалтыг ЭСЯ, ДТГ-т  хийнэ.

Алдарт эхийн одон авах болзол:

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулийн заалтаас:

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.2.шинээр “Эхийн алдар” одон авсан эх.

3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан “зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн”, 4.1.2-т заасан “дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох урамшуулал

4.1.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараахь одонгоор шагнана:

4.1.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор;

4.1.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнана.

2019 оны 04 сарын 01 -нээс хойш болзол хангах эхчүүдийн   хүсэлтийг энэ удаа  хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ
Нийгмийн Бодлогын Хороо

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.