ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.САНЖМЯТАВЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЭВ.

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад дайчин, хошууч генерал Сандагийн Санжмятав 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй гарз тохиолоо. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа талийгаачийн эхнэр Марченко Валентина Леонтьевна болон үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлж, ЭСЯ-ны Улс төрийн алба, Цэргийн атташегийн алба, Консулын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд талийгаачийг нутаглуулах ёслолд оролцов.

Талийгаачийг нутаглуулах ёслол 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагт түүний аж төрж байсан хот болох ОХУ-ын Шёлков дүүргийн “Звездный городок” хотын оршуулах газарт болж өндөрлөв.

Талийгаачийн улс эх орныхоо төлөөх аугаа их гавъяа, нөр их хөдөлмөр, үнэнч шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг, энэрэнгүй зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.