ЗАРЛАЛ

             Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар 2012 онд хуульчилсан байдаг бөгөөд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-ны өдөр буюу Пүрэв гарагт тохиож байгаа билээ.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд бүх нийтээрээ амрах болсонтой холбогдуулан тус ЭСЯ-ны Консулын хэлтэс дээрх өдрүүдэд амрах болсныг мэдэгдэж байна.

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтэс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.