ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД МАРКУС ЛАДРЕГ ХҮСЭЛТИЙНХ НЬ ДАГУУ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Маркус Ладре Элчин сайд Б.Дэлгэрмаатай танилцах уулзалт хийв. Элчин сайд Маркус Ладре ОХУ-д томилогдоод 2 сарын хугацаа өнгөрөөж байгаа бөгөөд өмнө нь Финланд, ИБУИНВУ, ХБНГУ, Швед гэх зэрэг оронд Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай. Уулзалтын үеэр хоёр их гүрний дунд оршиж буй Монгол Улсын туршлагаас судлах, IT технологийн салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Эстони Улс нь 1,3 сая хүн амтай бөгөөд интернет, технологийн салбарт үсрэнгүй хөгжиж буй орнуудын нэг юм.

 

 

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.