МОНГОЛ, ОРОСЫН НАЙРАМДЛЫН САРЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол, Оросын найрамдлын 59 дэх удаагийн сарыг тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалтыг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Элчин сайдын яаманд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хүлээн авалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, ОХУ-ын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, худалдааны яамны удирдлага болон бусад албаны хүмүүс оролцов.

Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, ОХУ-ын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ бүхий л салбар, түвшинд идэвхтэй өрнөж буйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын иргэн, ахмад дипломатч В.В.Кулаков, А.Д.Богословский нарыг “Алтангадас” одонгоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нар гардуулж, баяр хүргэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.